Хөлбөмбөгийн охидын шигшээ баг Тайландад 11:0-ээр хожигдлоо

Хөлбөмбөгийн охидын шигшээ баг Тайландад 11:0-ээр хожигдлоо

Монголын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг анхныхаа олон улсын тэмцээнд оролцохоор өчигдөр Хонгконг улсыг зорьсон билээ.  Байгуулагдаад жил ч болоогүй Монголын эмэгтэйчүүдийн анхны шигшээ баг Хонгконг улсын “Жокэй” клубын нэрэмжит тэмцээнд оролцохоор явсан юм.

Тэгвэл манай шигшээ өнөөдөр анхны тоглолтоо Тайландын хүчтэй багийн эсрэг хийж, 11:0-ээр хожигджээ.  Ерөөс анх удаагаа Олон улсын тэмцээнд оролцож байгаа манай шигшээ багийн хувьд хамгийн гол зорилго нь туршлага судлах, хуримтлуулах юм.  Манай баг тэмцээний хоёр дахь тоглолтоо маргааш Лаостай хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.