Их гурвалтай баг Уэстбрүүкийг барсангүй

Их гурвалтай баг Уэстбрүүкийг барсангүй

Оклахома Сити Тандер талбай дээрээ өнгөрсөн жилийн аварга баг Клевлэнд Кавалерсийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхний үед найман оноогоор Тандер тэргүүлж байсан ч хоёрдугаар үед оноог бариулж хоёр оноогоор хожигдож эхэлжээ. Гэвч сүүлийн хагаст Уэстбрүүк гайхалтай тоглолтоо үзүүлж 109-118 харьцаагаар Кари, Жеймс, Лов тэргүүтэй Кавалерсийг буулгаж авлаа.

Тус тоглолтод Рассел Уэсбтрүүк 29 оноо 12 самбар 11 оновчтой дамжуулалт 4 бөмбөг таслалт гүйцэтгэж энэ улирлын 26 дахь трибл-даблаа хийжээ. Түүнд Адамс 20 оноо, 13 самбар, Виктор Олидипо 23 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Кари Ирвинг 28 оноо, Леброн Жеймс 18оноо, Кэвин Лов 15 оноо, 10самбарыг гүйцэтгэсэн ч бусад нь тааруухан тоглолтыг үзүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.