“Алавес” клуб “Барселона”-тай цом булаалдана

“Алавес” клуб “Барселона”-тай цом булаалдана

Испанийн цомын тэмцээний хагас шигшээ шатны хариу тоглолтын хүрээнд өнгөрсөн шөнө “Алавес” клуб талбайдаа “Сельта”-г хүлээж авлаа. Хоёр баг эхний тоглолтдоо гоолгүй тэнцсэн.

Тэгвэл энэ удаад “Алавес” талбайдаа өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, финалд шалгарлаа. Шөвгийн наймд “Реал”-ыг мулталж чадсан “Сельта” хагас шигшээд хожиж чадсангүй. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 82 дахь минутад Мендес оруулжээ. Ийнхүү цомын тэмцээний финалд “Алавес” болон “Барселона” клубүүд үлдлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.