Дэлхийн цомд өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорлоо

Дэлхийн цомд өрсөлдөх бөхчүүдийн нэр тодорлоо

Ираны Керманшах хотод чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ 16-17-нд болно. Тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд С.Батболд, З.Занабазар, 61 кг-д Э.Ням-Очир, Т.Тулга, 65 кг-д Б.Батмагнай нар оролцох юм байна.

Харин Гавьяат тамирчин  Г.Мандахнаран жин өгсч 70-д, 74 кг-д Б.Анхбаяр, 86 кг-д П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар өрсөлдөхөөр болжээ.  Тэгвэл ДБНХ-ны ерөнхийлөгч Ненад Лалович тус тэмцээнд оролцох багийг 2015 оны ДАШТ-ий дүнг харгалзан оролцуулахаа мэдэгдлээ. Тухай жилийн тэмцээнд ОХУ баг түрүүлж, Иран удаалсан тул энэ удаагийн тэмцээний хэсгийг толгойлсон (Монгол Улсын баг дөрөвдүгээр байрт орж байв) байна. Гэхдээ тэр үед наймдугаар байрт орсон Болгарын баг энэ удаагийн тэмцээнд орсонгүй.

Тэдний оронд 10 дугаар байрт орсон Энэтхэгийн баг оролцохоор сугалаа татсан байна. Тус тэмцээний шагналын нийт сан 50 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт шалгарсан баг 15 мянга, гуравдугаар байрт орсон баг 10 мянган ам.долларын шагнал хүртэх юм. Өчигдөр тэмцээний сугалаа татах үйл ажиллагаа болсон бөгөөд манай баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багтай учраа таарсан байна. Харин “А” хэсэгт АНУ, ОХУ, Гүрж, Азербайжаны баг багтжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.