ГС Уорриорс нэмэлт цагт Сакермэнто Кингс багт хожигдлоо

ГС Уорриорс нэмэлт цагт Сакермэнто Кингс багт хожигдлоо

Сакермэнто Кингс баг өнөөдөр талбай дээрээ Голдэн Стэйт Уорриорс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед зочин баг дөрвөн оноогоор илүү байсан ч хоёрдугаар үед Хаадууд оноог тэнцүүлсэн бөгөөд үлдсэн цаг дуусахад 98-98 харьцаагаар тэнцэж нэмэлт цаг сунгасан юм. Харин нэмэлт цагт Барнес холын зайн шидэлт амжилттай болгож оноогоор илүү гарсан бөгөөд цаг дуусахад 6.2 секунд дутуу байхад дасгалжуулагчийн зурсан зургийн дагуу Көрри суларч ганцаараа орсон ч алдаж 106-109 харьцаагаар Дайчид ялагдал хүлээлээ.

Тус тоглолтод Димаркус Казинс 32 оноо, 12 самбар, 9 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Дэррон Коллисон 18 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Стефен Көрри 35 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Клэй Томпсон 26 , Грин 16 оноогоор тусалжээ. Кэвин Дурант гараанд гарч талбайд 42 минутыг өнгөрөөсөн ч 10 оноо, 9 самбарыг гүйцэтгэжээ. Тэрбээр холын зайнаас 6-0 гэсэн үзүүлэлт үзүүлсэн байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.