“Челси” талбайдаа “Арсенал”-ыг хожиж, “Тоттенхэм” хоёрдугаар байр руу орж ирлээ

“Челси” талбайдаа “Арсенал”-ыг хожиж, “Тоттенхэм” хоёрдугаар байр руу орж ирлээ

Английн премьер лигийн 24 дүгээр тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойргийг нээж хүснэгтийг тэргүүлэгч “Челси” талбайдаа “Арсенал”-ыг хүлээж авсан. Энэхүү тоглолтод талбайн эзэд өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авснаар 59 оноотой болж, тэргүүллээ улам баталгаажуулсаар байна. Харин “Арсенал” 47 оноотой үлдэж, тэднээс 12 оноогоор хоцорч эхэллээ.

Тоглолтын 13 дахь минутад Маркус Алонсо гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 53 дахь минутад Азар лигийн 10 дахь гоолоо шигтгэсэн бол Фабрегас 85 дахь минутад гүйцээжээ. “Арсенал”-аас нэр төрийн ганц гоолыг Жиру 90 дэх минутад оруулсан байна.

Энэ тойрогт “Тоттенхэм” клуб талбайдаа “Мидлсбро”-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 50 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирж байгаа юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 58 дахь минутад Харри Кейн торгуулийн цохилтоос оруулжээ. Ийнхүү тэрбээр премьер лигт 14 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар эгнээнд бичигдэж эхэллээ.

Бусад тоглолтын үр дүн

  • Эвертон 6-3 Борнмут
  • Кристал Палас 0-4 Сандерланд
  • Вест Бромович 1-0 Сток Сити
  • Уотфорд 2-1 Бөрнли
  • Саутгэмптон 1-3 Вест Хэм
  • Халл 2-0 Ливерпүүл
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.