Уэстбрүүк улирлын 25 дахь трипл даблийг гүйцэтгэлээ

Уэстбрүүк улирлын 25 дахь трипл даблийг гүйцэтгэлээ

Оклахома Сити Тандер талбай дээрээ Мемфис Гриззлис багтай тоглож 102-114 харьцаагаар Тандер хожил байгууллаа. Харин тус тоглолтод Рассел Уэстбрүүк 38 оноо, 13 самбараас бөмбөг авч, 12 оновчтой дамжуулалт гүйцэтгэж энэ улирлын 25 дахь трипл даблийг гүйцэтгэлээ.

Тэрбээр дахин нэгийг хийвэл нэг улиралд хийсэн трипл-даблын тоогоор гуравдугаарт орж ирэх юм байна. Мөн тус тоглолтын сүүлийн 15 оноог ганцаараа аван багаа хожилд хөтлөв. Харин эсрэг багаас Марк Газол 31 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.