“Челси” тасрах уу, “Арсенал” ойртох уу

“Челси” тасрах уу, “Арсенал” ойртох уу

Өнөөдөр Монголын цагаар 20:30 цагт премьер лигийг тэргүүлэгч “Челси” клуб талбайдаа “Арсенал” клубыг хүлээж авч тоглоно. Улирлын эхэнд хоёр баг “Арсенал”-ын талбайд тулахад “Их буучид” өрсөлдөгчөө 3:0-ээр буулгаж авсан билээ. Харин энэ удаад байдал арай өөр байна. Үндсэндээ “Челси”-д хожих магадлал өндөр гэсэн үг. Тэд талбайдаа тоглож байгаа. Дээрээс нь “Арсенал” дундын шугамын гол гол тамирчдаа бэртэлд алдаад байгаа. Рамсэй, Касорла гэх мэт. Хэрвээ “Челси” хожвол араасаа нэхэж байгаа “Их буучид”-аас 12 оноогоор тасарна. Харин “Арсенал” хожвол онооны зөрүү 6 болж ойртох юм.

Премьер лигийн албан ёсны сайтад энэ тоглолтыг биш харин Кантег онцолсон байсан. “Челси”-гийн давамгайлалыг хадгадах гол түлхүүр нь Канте хэмээн бичжээ. Мэдээж тэр гараанд гарна. “Челси” гарааны хувилбараар өөрчлөөгүй. Тэргүүн шугаманд Коста, Азар, Педро, араас нь Алонсо, Канте, Матич, Мозес нар дэмжинэ. Хамгаалалтын гурвал ч өөрчлөгдөөгүй. “Арсенал”-ын довтолгоонд Санчес, араас нь Уолкотт, Өзил, Ивоби нар дэмжинэ. Цэвэрлэгээнд Чемберлин, Кокилен нар тоглох бол хамгаалалтад нэг их өөрчлөлт орсонгүй.

Одоогоор хоёр багаас Коста, Санчес нар 15 гоолтой мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байгаа. Араас нь Азар 9 гоолтой бол Уолкотт 8-тай байгаа. Хоёр баг бүх тэмцээнд сүүлийн таван удаа учраа таарахад тус бүр хоёр удаа бие биеээ хожиж, нэг удаа тэнцжээ.

Хоёр багтай холбоотой статистик

Челси

  • -“Челси” өнгөрсөн оны есдүгээр сард “Арсенал”-ын талбайд 3:0-ээр хожигдсон нь 1997 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа тохиолдсон онцгой үр дүн байсан юм. Тэд үүний өмнө “Арсенал”-ын эсрэг  премьер лигт 9 удаа тоглохдоо хожигдоогүй. Өөрөөр хэлбэл, 6 хожиж, 3 тэнцсэн.
  • -“Челси” клуб “Арсенал”-ын талбайд 3:0-ээр хожигдсон нь “Цэнхэрүүд”-ийн дасгалжуулагч Антонио Контегийн хувьд 2010 оны аравдугаар сараас хойш амссан хамгийн том ялагдал байжээ. Тэрбээр тухайн үед “Сиена”-г удирдаж байхдаа “Эмполи”-д 3:0-ээр хожигдож байсан аж.
  • -“Челси” гэртээ хийсэн тоглолтод найм дараалан хожоод байгаа. Тэгвэл 2015 оны нэгдүгээр сар хүртэл 10 тоглолт дараалан хожсоноос хойш гарч буй хамгийн сайн амжилт юм. “Челси” гэртээ найман тоглолт дараалан хожихдоо 24 гоол оруулж, 3-ыг алдаад байна.
  • -Диего Коста “Арсенал”-ын эсрэг хийсэн премьер лигийн сүүлийн 4 тоглолтдоо хоёр гоол оруулсан.

Арсенал

  • -“Арсенал” 2003-2004 оны улирлаас хойш “Челси”-г хоёр тоглолтод хоёуланд нь хожиж чадаагүй байна. Өнгөрсөн улиралд бол хоёуланд нь хожигдоогүй.
  • -Арсен Венгер сүүлийн премьер лигийн хүрээнд сүүлийн дөрвөн удаа “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд зочлохдоо оноо алдсан. Үүнээс муу амжилтыг “Мөрөөдлийн театр”-т үзүүлсэн. 2009-2013 оны улирлын хооронд энэ цэнгэлдэхэд ялалт авч чадаагүй юм.
  • -“Их буучид”-ын гурван тоглогч “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болсон сүүлийн гурван тоглолтод улаан хуудас авчээ. Тодруулбал, Габриэль, Санти Касорла, Киэран Гиббс нар улаан авсан.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.