Атланта Хаукс талбай дээрээ Нью-Иорк Никсийг хүлээн авч тоглож 139-142 харьцаагаар Хаукс хожижээ. Тус тоглолт дөрвөн удаа нэмэлт цаг сунгасан бөгөөд Нью Йорк Никсийн хувьд 1951 оноос хойш буюу 66 жилийн дараа анх удаагаа дөрвөн нэмэлт үетэй тоглолт болсон энэ байж.
Хауксын Пол Миллсап улирлын хамгийн өндөр 37 оноо, 19 самбар, Кэнв Базимор 24 оноо, 9 самбар, Дуайт Ховард 19 оноо, 13 самбар, Деннис Шройдер 23 оноо, 15 дамжуулалт, Тим Хардавэй ЖиАр 19 оноог авч багаа хожилд хөтөлжээ.
Харин эсрэг багаас Кармело Энтони энэ улирлын хамгийн өндөр 45 оноог авсан ч 6 дахь алдаагаа 2 дахь нэмэлт цагт авч талбайг орхисон юм. Кристапс Порзингс 15 оноо, Брэндон Женнингс 18 оноо, 11 дамжуулалт, Кортни Лий 17 оноог авлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.