Гана, Египет хагас шигшээд шалгарлаа

Гана, Египет хагас шигшээд шалгарлаа

Африкын цомын тэмцээний хагас шигшээ шатны үлдсэн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. С хэсгийн нэгээ гарсан Конго улсын шигшээ энэ шатанд D хэсгийн хоёроор гарсан Ганатай тулсан. Энэ тоглолтод Гана өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авснаар хагас шигшээ шатанд шалгарлаа. Тоглолтын 63, 78 дахь минутад хоёр Айю гоолдож, багтаа хожил авчирсан. Эхлээд Жордан Айю гоолдсон бол Андрей Айю торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн юм. Конгоос нэг гоолыг 68 дахь минутад Мпоку оруулжээ.

Нөгөө талд D  хэсгийг тэргүүлсэн Египетийн шигшээ С хэсгийн хоёроор гарсан Марокког хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хагас шигшээ шатанд шалгарч байгаа юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 87 дахь минутад Кахраба оруулжээ.

Африкын цомын хагас шигшээд Буркино Фасо, Камерун, Гана, Египет улсын шигшээ үлдлээ. Ирэх сарын 1, 2-нд хагас шигшээ, 4, 5-нд медалийн төлөөх тоглолтууд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.