“ПСЖ” Францын лигийн цомын шигшээд шалгарлаа

“ПСЖ” Францын лигийн цомын шигшээд шалгарлаа

Францын лигийн цомын тэмцээний хагас шигшээ шатны эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд “ПСЖ” клуб “Бордо” клубын талбайд зочилж, 1:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр цомын төлөө өрсөлдөх боломжтой болж байгаа юм.

Тоглолтын 19 дэх минутад Ди Мария тооны харьцааг нээж. Харин 32 дахь минутад Ролан тэнцүүлсэн байна. Гэвч Кавани 60, 74 дэх минутад хоёрыг оруулснаар багтаа тэргүүлэл авчирчээ. Улмаар өнөөх Мария 81 дэх минутад гүйцээж, багтаа ялалт авчирсан байна.

Өнөө шөнө “Монако” клуб талбайдаа “Нанси”-тай тулах юм. Аль хожсон нь финалд үлдэх учиртай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.