“Алавес” шөвгийн дөрөвт үлдлээ

“Алавес” шөвгийн дөрөвт үлдлээ

Испанийн цомын тэмцээний ¼ шигшээн хариу тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө нэг тоглолт болж, шөвгийн дөрөвт үлдэх эхний баг тодорсон юм. Тодруулбал, “Алавес” клуб талбайдаа “Алькоркон”-ыг хүлээж авч, хуурай тэнцлээ.

Эхний тоглолтод “Алавес” өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор буулгаж авсан. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Алавес” хожиж, хагас шигшээ шат руу орлоо. Өнөө шөнө “Эйбар” талбайдаа “Атлетико”-тай тулна. Эхний тоглолтод “Атлетико” өрсөлдөгчөө 3:0-ээр хожсон билээ. Тийм болохоор Мадрид хотын багт боломж илүү байгаа.

Мөн өнөө шөнө “Сельта” талбайдаа “Реал Мадрид”-тай тоглох учиртай. “Сельта” эхний тоглолтод хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулгаж авсан. Тийм болохоор энэ тоглолт тун өрсөлдөөнтэй, сонирхолтой болох нь дамжиггүй юм. Харин маргааш шөнө “Барселона” талбайдаа “Реал Сосьедад”-тай тулах учиртай. Эхний тоглолтод “Барса” өрсөлдөгчөө 1:0-ээр хожсон билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.