Ж.Амарболд улсын аварга болж, Амартүвшингүүд хүрэл медаль хүртлээ

Ж.Амарболд улсын аварга болж, Амартүвшингүүд хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2017 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний медальтнууд тодорсоор байна. Дөнгөж сая эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болж, шинэ аварга төрлөө. Энэ жил 60 кг-ын жингийн шилдэг бөхчүүд болох Г.Хэрлэн, Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар нар жин өгсч барилдсан. Харин шилдгүүдээс дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин барилдсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдсан юм.

Тэгвэл энэ жинд аваргын төлөө “Сүлд” спорт хорооны тамирчин Ж.Амарболд, Б.Мягмардорж нар тулсан.

Хүрэл медалийг “Женко” клубын тамирчин Б.Амартүвшин, Гавьяат тамирчин Д.Амартүвшин нар хүртлээ. Б.Амартүвшин хүрэл медалийн төлөө “Монголын жүдо академ”-ийн тамирчин Э.Энхболдыг ялсан. Харин Гавьяат тамирчин Д.Амартүвшин Хэнтий аймгийн бөх Г.Сод-Эрдэнийг базари үнэлгээгээр буулгаж авсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.