Хакүхо М.Даваажаргал, Какүрю М.Ананд нар өвдөг шороодлоо (Бичлэгтэй)

Хакүхо М.Даваажаргал, Какүрю М.Ананд нар өвдөг шороодлоо (Бичлэгтэй)

 Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн ес дэх өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал комосүби Такаясүтэй барилдлаа. Хоёр бөх нийт 16 барилдснаас 15-д их аварга даваад байсан ч өнөөдөр унаж долоон даваа хоёр унаатай боллоо. Харин 71 дэх их аварга Какүрю М.Ананд маегашири 3-ээс барилдаж байгаа Икойтой барилдан мөн адил унаж таван даваа дөрвөн унаатай болсон юм. Өчигдөр Хакүхо М.Даваажаргалыг өвдөг шороодуулсан  Араваши Э.Дөлгөөн өнөөдөр Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдан давж гурван даваа зургаан унаатай болжээ.

Тус башёг ганцаараа тэргүүлж байсан озеки Кисеносато өнөөдөр озеки Котошогекүд өвдөг шороодож нэг унаатай болсон бол Таканойва А.Баасандорж мөн адил нэг унаатайгаар башёг хоёр бөх тэргүүлж эхэллээ. Түүний араас Хакүхо М.Даваажаргал, Ичиножү А.Ичинноров, Сококура, Хокүтофүжи нар хоёр унаатайгаар араас нь нэхэж байна.

Маргааш Хакухо М.Даваажаргал маегашири 3-ээс барилдаж байгаа Икойтой барилдах бол Какарю М.Ананд нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-2
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 4-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 5-4
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-5
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-4
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 3-6
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 8-1
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 7-2

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.