Крис Пол 8000 дахь оновчтой дамжуулалтаа өглөө

Крис Пол 8000 дахь оновчтой дамжуулалтаа өглөө

Лос Анжелес Клипперс талбай дээрээ Миами Хит багтай тоглож 86-98 харьцаагаар Клипперс хожиж улирлыг 26 хожил, 14 хожигдолтой өрнөд бүсийн дөрөвт бичигдэж байна. Тус тоглолтод ЖиЖи Редик 25 оноог авч багаа тэргүүлсэн Крис Пол 19 оноо, 18 оновчтой дамжуулалтыг үзүүлсэн дабл дабл амжилт үзүүлжээ.

Тэрбээр өөрийн замналынхаа 8012 дахь оновчтой дамжуулалтыг өгч Род Стрикландыг гүйцэж NBA-д эхний 10-рт бичигдэж эхэлжээ. Одоо түүний өмнө Андрей Миллер 8524 оновчтой дамжуулалтаар 9-р бичигдэж байгаа бол энэ үзүүлэлтийг Жон Стоктон 15806 дамжуулалтыг тэргүүлдэг. Харин эсрэг багаас Горан Драгич 24 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.