Аваргууд Хацү башёгийн эхний учраа бөхөө давлаа /Барилдааны бичлэгтэй/

Аваргууд Хацү башёгийн эхний учраа бөхөө давлаа /Барилдааны бичлэгтэй/

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2017 оны нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башё эхэллээ.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Шодайтай барилдаж Хацү башёгийн эхний учраагаа өвдөг шороодууллаа. Тэрбээр Мэргэжилийн сүмод 1009 даваагаа авсан бөгөөд түүний өмнө 1045 даваатай ёкозүно Чиёонофүжи, 1047 даваатай озеки Каёо нар байгаа билээ.

Харин 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж комүсүби Такаясүтэй барилдаж башёгийн эхний даваагаа авлаа. Өмнөх башёд түрүүлсэн мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд комүсүби Точиношинтэй барилдаж давлаа.
 
Кюүшюү башёд маргааш Хакухо М.Даваажаргал М-1 Такарафүжитэй барилдах бол Харумафүжи Д.Бямбадорж М-1 Метакиүмитэй, Какарю М.Ананд М-2 Шохозантай тус тус барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-4
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 11-3
Ёкозүна Какүрю М.Ананд 13-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-1
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-0
Маэгашири-2 Араваши Э.Дөлгөөн 0-1
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 0-1
Маэгашири-10 Таканойва А.Баасандорж 1-0
Маэгашири-13 Ичиножү А.Ичинноров 1-0

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.