Хамес: Би “Реал”-д үлдэнэ

Хамес: Би “Реал”-д үлдэнэ

“Реал Мадрид” Испанийн цомын тэмцээний 1/8 шигшээн эхний шатанд “Севилья”-тай тулж, 3:0-ээр хожсон билээ. Тэгвэл энэ тоглолтод дубль хийсэн Хамес Родригес тоглолтын талаар болон “Реал”-аас явах эсэх асуудлаар ярилцлага өгчээ.

Тэрбээр “Бид сайн үр дүн авч чадлаа. Гэхдээ бүх зүйл хараахан шийдэгдээгүй байна. Хариу тоглолт гэж байгаа. Бид анхааралтай, эрч хүчтэй тоглох ёстой.

Манай багийн тоглогчид бүгдээрээ л тоглохыг хүсч байгаа. Гэхдээ хөлбөмбөгч болгонд нэг ийм завсрын үе байдаг. Харин миний хувьд шинэ жил сайхан эхэллээ. Би “Реал”-д үлдэнэ. Илүү сайн тоглож, талбайд гарах боломжийн төлөө өрсөлдөх болно. Би багтаа өнөөдрийнх шиг гоол оруулж тусалмаар байна” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.