Чикаго Буллз баг Клевлэндыг хоёр дахь удаагаа хожлоо

Чикаго Буллз баг Клевлэндыг хоёр дахь удаагаа хожлоо

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Клевлэнд Кавалерс талбай дээрээ Чикаго Буллз багтай тоглолоо. Өмнө нь хоёр баг таарч тоглохдоо Бухнууд 105-111 харьцаагаар хожиж байлаа.

Тоглолтын эхний үед долоон оноогоор Клевлэнд талбайн эзэд тэргүүлж байсан ч хоёр болон гуравдугаар үед тэргүүллээ алдаж 16 оноог дутуу авсан байна. Шийдвэрлэх үед Бухнууд тэргүүллээ алдалгүй явсаар 106-94 харьцаагаар хожил байгуулжээ.

Тус тоглолтод Жимми Батлер 20 оноо, Таж Гибсон 18 оноо, Дуэйн Уэйд 10 оноог авчээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 31 оноог авсан бөгөөд Лов, Өрвинг нар тоглоогүй байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.