Хятадын клуб Криштиану Роналдод 300 сая евро санал болгожээ

Хятадын клуб Криштиану Роналдод 300 сая евро санал болгожээ
Энэ оны “Ballon d'Or” буюу Алтан бөмбөг хүртсэн хөлбөгбөгийн од тамирчин Кристиану Роналдод БНХАУ-ын клубаас  санал иржээ. Ингэхдээ тэд  бүх цаг үеийн хамгийн өндөр ханш буюу  300 сая еврог санал болгосон гэж  Жорж Мендес мэдээлжээ.
 
Ж.Мендес чухам ямар клуб дээрх хэмжээний цалин санал болгосныг олон нийтэд мэдэгдээгүй ч, “БНХАУ-ын дээд лигийн нэгэн клубаас супер од тамирчинд жилийн 100 сая еврогийн цалин, харин Реал Мадридад 300 сая еврог төлөх  санал ирсэн” гэж “Скай Италиа”-д ярилцлага өгөхдөө дурьджээ.  
 
Мөн тэрбээр үргэлжлүүлэн  “Мөнгө тийм ч чухал биш. Реал Мадрид бол түүний амьдрал. Криштиану Роналдо баяртай байгаа ч, Хятад руу явах бараг боломжгүй” гэсэн байна. 
 
Б.Даваа 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.