Серена Уильямс сүй тавьснаа зарлалаа

Серена Уильямс сүй тавьснаа зарлалаа
 Талбайн теннисний супер од Серена Уильямс “Reddit” сайтыг үүсгэн байгуулагч Алексис Оханиантай сүй тавьснаа зарлажээ.  Алексис Оханиан анх танилцсан газар болох Италийн Ром хотод байхдаа  гэрлэх санал тавьжээ.
 
Эдүгээ 33 настай тамирчин бүсгүй ч анх танилцаж байсан газартаа гэрлэх санал сонсоод тун ч их гайхсаны зэрэгцээ “Тийм” гэж хариулсан гэнэ шүү. Харин эдүгээ 35 настай шинэхэн сүйт залуугийн тухайд өөрийн сошиал хуудастаа “Тэр намайг энэ хорвоогийн хамгийн жаргалтай эр болгосон” гэж жиргэсэн байна.
 
Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Уимблдон”-ы ганцаарчилсан төрлийн долоон удаагийн аварга, “Их дуулга”-ын 22 удаагийн аварга С.Уильямсын хувьд энэ онд төдийлөн амжилт гаргаж чадаагүй учир чансаа бууран одоо дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.