Италийн “Наполи” клуб багийнхаа довтлогч Дрис Мертенсын гэрээг сунгахаар төлөвлөж байгаа ажээ. Бельгийн шигшээ багийн довтлогчийн “Наполи”-тай байгуулсан гэрээ 2017 оны хоёрдугаар сард дуусах бөгөөд багийн удирдлагууд түүнээс өмнө гэрээг нь сунгахаар яаравчилж байна.
Тэгэхдээ 2021 он хүртэл гэрээгээ сунгахаар төлөвлөжээ. Мертенс “Наполи”-гийн төлөө сүүлийн хоёр тоглолтод 7 гоол оруулчихаад байгаа билээ. Тэр дундаа Италийн Сери А лигийн 17 дугаар тойрогт покер хийгээд амжсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.