Уэстбрүүк 46 оноог авсан ч баг нь хожигдол хүлээлээ

Уэстбрүүк 46 оноог авсан ч баг нь хожигдол хүлээлээ

NBA-ын талбайд таван тоглолт боллоо.  Уэстбрүүк тэргүүтэй Оклахома Сити Тандер талбай дээрээ Атланта Хаукс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст 48-53 харьцаагаар талбайн эзэд тэргүүлсэн бол гуравдугаар үед гурван оноогоор хожигдож дуусгажээ. Шийдвэрлэх үеийн төгсгөлд зочин баг хоёр оноогоор илүү байсан бөгөөд Уэстбрүүк гурван ч удаа амжилтгүй довтолж, мөн Адамс нэмсэн ч цаг дуусч 110-108 харьцаагаар Тандер хожигдлоо. Атланта Хаукс улирлыг 14 хожил, 14 хожигдолтой дорнод бүсийн 9-рт бичигдэж байгаа бол талбайн эзэд 16 хожил, 12 хожигдолтой өрнөд бүсийн 7-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Деннис Шродер 31 оноо найман удаа оновчтой дамжуулалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Пол Милсап 30 оноо, 11 самбараас бөмбөг авч, Табо Сефолоша 15 оноог тус бүр авчээ. Харин эсрэг багаас Рассел Уэстбрүүк 46 оноо, 11 самбараас бөмбөг авч, 7 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.