Роналдо клубын төвшинд долоон өөр тэмцээний финалд гоолдлоо

Роналдо клубын төвшинд долоон өөр тэмцээний финалд гоолдлоо

 Испанийн алдарт “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо клубын ДАШТ-ий хүрээнд Японы “Касима Антлерс” багийн хаалганд гурван гоол оруулсан билээ. Тэрбээр үндсэн цагт нэгийг оруулсан бол нэмэлт цагт дубль хийсэн юм.

Ингэснээр Роналдо “Манчестер Юнайтед” болон “Реал”-ын бүрэлдэхүүнд клубын хэмжээнд долоон өөр цомын тэмцээний финалд гоолджээ. Тэрбээр Аваргуудын лиг, Испанийн цом буюу Копа Дел Рей, Испанийн цом, Европын супер цомд гоолдож байсан. Мөн Англид тоглож байхдаа Английн хөлбөмбөгийн холбооны цом, Английн лигийн цомын тэмцээний финалд гоол оруулж байжээ.

Харин энэ удаад клубын ДАШТ-ий финалд гоолдлоо. Ингэснээр клубын төвшинд долоо өөр цомын тэмцээний финалд гоолдсон гэсэн агуу амжилтыг үзүүлсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.