Тим Данканы дугаарыг мөнхөллөө

Тим Данканы дугаарыг мөнхөллөө

Тим Данкан өнгөрсөн улирлыг дууссаны дараа чимээгүйхэн зодог тайлахаа зарлаж энэ улиралд тоглохгүй байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Нью Орлэйн Паликанс багийг AT&T цэнгэлдэхдээ хүлээн авах үеэр түүний дугаарыг мөнхөлсөн байна.

Тэрбээр NBA-д 19 жил тоглохдоо аварга цолыг 5 удаа, финалын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 3 удаа, Улирлын Үнэ цэнтэй тоглогч 2 удаа, оны шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж байсан 

Мөн15 удаа НБА-гийн бүх оддын тоглолтод оролцсон тэрээр НБА -д орсон эхний 13 улиралдаа дарааллан Бүх НБА-ийн баг, НБА-ийн шилдэг хамгаалалтын баг-т нэрлэгдсэн түүхэн дэх цорын ганц тоглогч юм. Тоглох арга барил нь хэтэрхий даруухан имижтэй түүнийг Майкл Жорданаас хойш НБА -д хамгийн том нөлөө үзүүлсэн тамирчдын нэгд тооцдог бөгөөд, НБА -н мэргэжилтнүүд түүнийг бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн аугаа шилдэг хүчний довтлогч хэмээн үнэлдэг. Мөн сагсан бөмбөгийн сууринд тулгуурласан тоглох арга барилтай түүнийг "The Big Fundamental" хэмээн Шак хочилсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.