Польшийн шигшээ шөвгийн наймд үлдлээ

Польшийн шигшээ шөвгийн наймд үлдлээ

Франц улсад болж буй Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Өчигдөр орой хасагдах шатны эхний тоглолт болсон. Польшийн шигшээ баг шөвгийн 16-д Швейцарийн шигшээтэй тулсан. Хоёр багийн аль нь ч хожиж магадгүй нөхцөл байдалтай байсан. Үндсэндээ чансаа ойролцоо багууд. Тиймдээ ч үндсэн цагт 1:1-ээр тэнцэж, торгуулийн цохилтоор асуудлыг шийдлээ.

Тоглолтын 35 дахь минутад Польшоос Блашжуковски гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 82 дахь минутад Шакири гайхалтай нэгэн гоолоор тооны харьцааг тэнцүүлж, багаа ялагдлаас аварсан юм.

Улмаар хоёр баг 30 минут сунгаж тоглоход тэнцээгээ хадгалснаар торгуулийн цохилтоор асуудлыг шийдэхээр болсон. Энэ тулаанд Польш өрсөлдөгчөө 5:4-ээр буулгаж авч, шөвгийн наймд шалгарлаа.

Швейцариас хоёр дахь цохилтыг Гранит Шака алдсанаар багаа хөөдсөн юм. Ийнхүү Польш цааш шалгарснаар шөвгийн наймад Португалтай тоглохоор учраа таараад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.