Куарежма Португалийн шигшээг шөвгийн наймд үлдээлээ

Куарежма Португалийн шигшээг шөвгийн наймд үлдээлээ

Хэсгээсээ арай гэж гурваар гарсан Португалийн шигшээ баг Испанийг хожиж хэсгээ тэргүүлсэн Хорваттай шөвгийн 16-д учраа таарч тоглолоо. Энэ тоглолтод фоварит гэж байгаагүй. Хоёр багт 50:50 хувийн боломж байсан.

Тэгвэл Португал эцсийн мөчид боломжоо ашиглаж, өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авлаа. Тоглолтын үндсэн цагт гоол ороогүй. Тиймээс шүүгч 30 минут нэмж сунгасан юм.

Харин тоглолтын 117 дахь минутад Португалийн сөрөг довтолгоо амжилттай болж, Роналдогийн дамжуулалтаар Куарежма гоолдож, багтаа ялалт авчирсан юм. Ингэснээр Португалийн шигшээ зургаан европын аварга дараалан шөвгийн наймд үлдлээ. Тэд ¼ шигшээд Польштой тулна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.