Криштиано Роналдо дөрөв дэх “Алтан бөмбөг”-өө авлаа

Криштиано Роналдо дөрөв дэх “Алтан бөмбөг”-өө авлаа

Францийн “France Football” сэтгүүлээс оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналыг “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо авлаа. Португал хөлбөмбөгч ийнхүү замналынхаа дөрөв дэх “Алтан бөмбөг”-ийг авч байгаа нь энэ. Тэрбээр 2008, 2013, 2014 онд энэхүү нэр хүндтэй шагналыг авч байсан юм.

Роналдо 2016 онд “Реал”-ын хамтаар Аваргуудын лигт, Португалын шигшээ багтай Европын аваргад түрүүлсэн билээ. Мөн 2016 онд нийт 55 тоглолтод оролцож, 51 гоол оруулж, 17 гоолын дамжуулалт өгсөн байна.

Тэрбээр нэр дэвшигчдээс хамгийн олон саналыг нь авсан. Тэгвэл Месси түүний дараа Месси орсон бол Антуан Грзманн 3, Луис Суарес 4, Неймар 5, Гарет Бейл 6, Рияд Махрез 7 дугаарт жагссан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.