Шөвгийн 16-д “Байерн” болон “Арсенал” клубүүд учраа таарлаа

Шөвгийн 16-д “Байерн” болон “Арсенал” клубүүд учраа таарлаа

Швейцарийн Нион хотноо өчигдөр Аваргуудын лигийн хасагдах шатны сугалаа татах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Ингэснээр хасагдах шатанд үлдсэн шилдэг 16 багийн оноолт гарсан юм.

Тэр дундаас хамгийн сонирхол татсан нь “Баейрн” талбайдаа “Арсенал”-ыг хүлээж авах тоглолт болоод байна. “Арсенал” хэсгээс нэгээр гарсан бөгөөд хоёроор гарсан хүчтэй  багуудаас “Байерн”-ыг татчихаж байгаа нь энэ. Тэгвэл Францийн “ПСЖ” клуб хоёроор гарсныхаа горыг амсч, Испанийн “Барселона”-тай туллаа. Энэ тоглолт нэлээд ширүүхэн болох нь дамжиггүй биз ээ.

Шөвгийн 16-гийн оноолт

“Манчестер Сити” – “Монако”
“Реал Мадрид” – “Наполи”
“Бенфика” – “Боруссия Дортмунд”
“Байерн Мюнхэн» – “Арсенал”
“Порто” – “Ювентус”
“Байер” – “Атлетико Мадрид”
“ПСЖ” – “Барселона”
“Севилья” – “Лестер”                    

Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд ирэх оны хоёрдугаар сарын 15-наас эхлэх бөгөөд “Порто” болон “Ювентус”, “ПСЖ”, “Барселона” багуудын тоглолтоо “хөшиг”-өө нээнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.