“Арсенал” хүснэгтийг тэргүүлж, “Манчестер Сити” хожигдлоо

“Арсенал” хүснэгтийг тэргүүлж, “Манчестер Сити” хожигдлоо

Английн премьер лигийн 15 дугаар тойргийн эхний тоглолтууд өчидөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан “Арсенал” клуб талбайдаа “Сток Сити”-г хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 34 оноотой болж, гоолын зөрүүгээр хүснэгтийг тэргүүлж эхэллээ. “Челси” мөн 34 оноотой байгаа бөгөөд өнөөдөр “Вест Бромович”-тай тулах учиртай.

Энэ удаагийн тоглолтын 29 дэх минутад Чарли Адам 29 дэх минутад торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Харин  42 дахь минутад Тео Уолкотт гоолдож, тэнцүүлсэн. Мөн тэрбээр премьер лигт энэ улиралд 7 дахь гоолоо оруулж байгаа юм. Түүний араас 49 дэх минутад Өзил нэгийг нэмж, энэ улирлын 5 дахь гоолоо шитгэсэн бол Ивоби 75 дахь минутад гүйцээжээ.

Харин хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байсан “Манчестер Сити” клуб өнгөрсөн улирлын аварга “Лестер”-ийн талбайд зочилж, 4:2-оор хожигдлоо. Энэ тойрогт хожсоноор “Лестер” 16 оноотой болж, 14 дүгээр байрт бичигдэж эхэллээ. Харин “Сити” 30 оноотойгоор дөрөвдүгээр байрт хэвээр үлдэж байгаа юм.

Тоглолтын 3, 20, 78 дахь минутад Варди гурвыг оруулж, хет-трик хийсэн. Тэгвэл Энди Кинг 5 дахь минутад нэгийг нэмжээ. “Сити”-гээс 82 дахь минутад Коларов тооны харьцааг ойртуулж, 90 дэх минутад Нолито нэгийг нэмжээ.

Бусад тоглолтын үр дүн

Уотфорд 3-2 Эвертон

Соунси 3-0 Сандерланд

Халл 3-3 Кристал Палас

Бөрнли 3-2 Борнмут

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.