ГС Уорриорс улирлын дөрөв дэх хожигдлоо хүлээлээ

ГС Уорриорс улирлын дөрөв дэх хожигдлоо хүлээлээ

NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Улирлыг гайхалтай эхлүүлж байгаа Голдэн Стэйт Уорриорс багт өнөөдөр Мемфис Гриззлис багийн талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний үед Гриззлис 15 оноог илүү авч тэргүүлж эхэлсэн бол хоёр болон гуравдугаар үед онооны зөрүү холдуулж 65-87 харьцаагаар дуусгажээ. Шийдвэрлэх үед оноог ойртуулахгүй байж чадсанаар тоглолт 89-110 харьцаагаар Гриззлис зургаа дараалсан ялалт байгуулжээ. Мемфис  улирлыг 17 хожил, 8 хожигдолтой өрнөд бүсэд зургаад байгаа бол Уорриорс 20 хожил, 4 хожигдолтой өрнөд бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод талбайн эзэдийн гарааны тоглогчид бүгд жигд тоглосон бөгөөд Марк Газол: 19 оноо, 8 самбар, 6 дамжуулалт, Тони Аллег 19 оноо, ЖаМичал Грин 14 оноо, 10 самбар, Анлреу Харрисон 11 оноо, 5 дамжуулалт, Трой Уйллимс: 11 оноо 2 хаалтийг авсан бол сэлгээнээс Зач Рендолф 14 оноо, 7 самбар, Jarell Martin: 13 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Кэвин Дурант 21 оноог авч багаа тэргүүлсэн бол Стэфин Карри 17 оноо, Клэй Томпсон 31 минут тоглохдоо ердөө 8 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.