“Арсенал” хожиж, “Манчестер Юнайтед” тэнцлээ

“Арсенал” хожиж, “Манчестер Юнайтед” тэнцлээ

Английн премьер лигийн 13 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Тэргүүлэгчдийн араас нэхэж байгаа “Арсенал” клуб энэ тойрогт талбайдаа “Борнмут”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 28 оноотой болж, хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Тоглолтын 12 дахь минутад Санчес тооны харьцааг нээсэн. Харин 23 дахь минутад Уилсон торгуулийн цохилтоос тэнцүүлэв. Гэвч Уолкотт 53 дахь минутад нэгийг нэмж, өнөөх Санчес 90 дэх минутад гүйцээснээр багтаа ялалт авчирчээ. Санчес энэ тойрогт хоёрыг оруулснаар 8 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Тэгвэл энэ тойрогт “Манчестер Юнайтед” талбайдаа “Вест Хэм”-ийг хүлээж авч, арай гэж 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 2 дахь минутад Сако тооны харьцааг нээсэн. Харин 21 дэх минутад Ибрахимович тэнцүүлжээ. Ингэснээр “Манчестер Юнайтед” 20 оноотой болж, зургадугаар байрт бичигдэж байна. Харин “Вест Хэм” 12 оноотой 16 дугаар байрт бичигдэж байгаа юм.

Бусад тоглолтын үр дүн

Уотфорд 0-1 Сток Сити

Саутгэмптон 1-0 Эвертон

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.