Леброн Жеймс 1000 дахь холын зайн шидэлтээ амжилттай болголоо

Леброн Жеймс 1000 дахь холын зайн шидэлтээ амжилттай болголоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Филадельфи 76 талбай дээрээ Клевлэнд Кавалерс багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагас 52-58 харьцаагаар Сиксерсчүүд тэргүүлсэн бол гуравдугаар үед онооны харьцаа дөрөв болж ойртжээ. Шийдвэрлэх үеийн эхэнд Кавалерс оноог тэнцүүлж чадсан бөгөөд онооны зөрүүг холдуулж 112-108 харьцаагаар хожиж, улирлыг 13 хожил, 2 хожигдолтойгоор дорнод бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод Кари Ирвинг 39 оноог авч бүх тоглогчдийг тэргүүлсэн бол Леброн Жеймс 26 оноо, 10 самбараас бөмбөг авч, 13 оновчтой дамжуулалтыг үзүүлж энэ улирлын гурав дахь, өөрийн замналын 45 дахь трибл даблийг гүйцэтгэж NBA-ын түүхэнд 6-рт бичигдэж эхэллээ. Мөн холын зайнаас 4 шидсэнээс нэгийг нь амжилттай болгосноос өөрийн замналынхаа 1000 дахь холын зайн шидэлтийг амжилттай болгожээ. Харин багийн анд ЖиАр Смит 11 довтолгоо гүйцэтгэснээс ганцыг нь ч амжилтай болгоогүй аж.

Эсрэг багаас Жоул Эмбид 22 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жахил Окафор 14 оноогоор тусалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.