Леброн Жеймс 1000 дахь тоглолтодоо ялалт байгууллаа

Леброн Жеймс 1000 дахь тоглолтодоо ялалт байгууллаа

NBA-ын 30 баг өнөөдөр бүгд тоглож байгаа бөгөөд эхнээсээ тоглолтууд нь дуусч байна. Өнөөдөр өөрийн замналынхаа 1000 дахь тоглолтоо хийсэн Леброн Жеймс тэргүүтэй Клевлэнд Кавалерс талбай дээрээ Даллас Мавирекс багийг хүлээн авч тоглолоо.

Тэрбээр 1000 удаа NBA-ын талбайд гарахдаа ердөө ганц удаа сэлгээнээс тоглож байсан бөгөөд өнөөдөр 29 минут тоглохдоо 19 оноо, 11 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авч баг нь 90-128 харьцаагаар бутниргэжээ. Ийнхүү баг нь хожил байгуулснаар улирлыг 12 хожил, хоёр хожигдолтой дорнод бүсийг тэргүүлж байна. Харин өмнөх тоглолтын эхний үед гайхалтай тоглолт үзүүлж 34 оноог авсан Кэвин Лов 27 оноо, 10 самбараас бөмбөг авчбүх тоглогчдийг тэргүүлсэн бол Кари Ирвинг 25 оноогоор тусалжээ.

Эсрэг багаас Дирк Новицки 15 оноог авсан бол баг нь хоёр хожил, 19 хожигдолтой тааруухан амжилттай байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.