Какүрю аварга Хакүхог давж башёг ганцаар тэргүүлж байна (Бичлэгтэй)

Какүрю аварга Хакүхог давж башёг ганцаар тэргүүлж байна (Бичлэгтэй)
Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн арвангурав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
 
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх Кюүшюү башёг тэргүүлж байгаа Какарю М.Анандтай барилдлаа. Хоёр бөх өмнө 45 удаа таарснаас 39-д Хакүхо давж байсан билээ. Тэрбээр өнөөдөр унаснаар есөн даваа дөрвөн унаатай болсон бол Какарю аварга ганц унаатайгаар башёг тэргүүлэгч хэвээр үлдлээ.
 
Харин мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж озеки Гоэйдотой барилдан давж 11 даваа хоёр унаатай болж тэргүүлэгч хэвээр үлдлээ. Хоёр бөх өмнө нь 39 барилдсанаас 29-д их аварга давж байжээ.
 
Манай гурван аваргыг дараалан өвдөг шороодууллаад байсан озеки Кисеносато өнөөдөр маэгаширигийн 6-гаас барилдаж байгаа Точиошинтой барилдажунаж тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа.
 
Тус башёг ёкозуна Какүрю нэг унаатайгаар тэргүүлж байгаа бол Харумафүжи хоёр унаатайгаар араас нь нэхэж байна.
 
Кюүшюү башёд маргааш Хакухо М.Даваажаргал нутгийн бөх Харумафүжи Д.Бямбадорж барилдах бол Какарю М.Ананд озеки Гоэйдотой тус тус барилдана
 
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 9-4
Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж 11-2
Ёкозуна Какүрю М.Ананд 12-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-5
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 8-5
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 5-8
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 9-4
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 7-6
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-11
Маэгашири-11 Ичиножү А.Ичинноров 7-6

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.