“Манчестер Юнайтед” талбайдаа “Фейноорд”-ыг 4:0-дэж, хэсгээс гарах боломжтой боллоо

“Манчестер Юнайтед” талбайдаа “Фейноорд”-ыг 4:0-дэж, хэсгээс гарах боломжтой боллоо

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 5 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт А хэсгийг тэргүүлж байсан Туркийн “Фенербахче” клуб талбайдаа “Заря” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа.

Ингэснээр 10 оноотой болж, хэсгээс гарах боломжтой хэвээр үлдлээ. Гэхдээ 6 дугаар тойргоос эцэслэн шийдэгдэнэ. Тоглолтын 59 дэх минутад Стох тооны харьцааг нээсэн бол 67 дахь минутад Кьер нэгийг нэмжээ.

Нөгөө талд Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб талбайдаа Голландын “Фейноорд”-ыг хүлээж авч, 4:0-ээр буулгаж авснаар 9 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Мөн хэсгээс гарах боломжоо хадгалж үлдлээ. “Фейноорд” ч гэсэн 7 оноотой үлдэж, дараагийн тойргоос бүх зүйл хамаарах болоод байна.

Тоглолтын 35 дахь минутад Рүүни гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Мата 69 дэх минутад нэгийг нэмсэн бол 75 дахь минутад “Фейноорд”-ын хаалгач Брэд Жонс өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, Лингард 90 дэх минутад гүйцээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.