Леброн Жеймс зургаад орж ирлээ

Леброн Жеймс зургаад орж ирлээ

Өчигдөр Клевлэнд Кавалерс талбайталбай Портленд Трэйл Блэйзэрс багтай тоглож 125-137 харьцаагаар хожсон билээ. 

Тус тоглолтод Кэвин Лов 40 оноог авч багаа тэргүүлсэн бол багийн гол баатар Леброн Жеймс 31 оноо, 10 самбараас бөмбөг авч, 14 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэж өөрийн замналынхаа 44 дэх трибл даблийг гүйцэтгэжээ. Тэрбээр NBA-ын түүхэнд трибл даблийнхаа тоогоор Фэт Левэрийг түрүүлж зургаад бичигдэж эхэллээ. Түүний өмнө нь Ларри Бирд 59-ыг хийсэн байдаг бол тус амжилтыг 181 удаа трибл даблиар Оскар Робертсон тэргүүлдэг аж.

Мөн 14 оновчтой дамжуулалтыг хийснээр "Бүх-цаг үеийн оновчтой дамжуулалтын лидер"-үүдийн жагсаалтад 17-р байранд бичигдэж эхэллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.