“Лестер” хэсгээс нэгээр гарлаа

“Лестер” хэсгээс нэгээр гарлаа

Аваргуудын лигийн G хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж байсан Английн “Лестер” клуб тавдугаар тойрогт талбайдаа Бельгийн “Брюгге” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа.  Ингэснээр 13 оноотой болж, хэсгээс нэгээр гарах болзлоо хангалаа.

Харин “Брюгге” ганц ч хожил авч чадалгүй, хэсгийн “хомоол хамж” байна. Тоглолтын 5 дахь минутад Синзи Оказаки тооны харьцааг нээсэн бол Махрез 30 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн байна. Харин зочдоос 52 дахь минутад Искьердо нэр төрийн ганц гоол оруулжээ.

Тэгвэл нөгөө талд Данийн “Копенгаген” клуб талбайдаа Португалын “Порто” клубыг хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр “Порто” 8 оноотой болсон бол “Копенгаген” 6 оноотой боллоо. Энэ хоёр баг дараагийн тойргоос хэсгээс хоёроор гарах эсэхээ шийднэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.