“Ювентус” хэсгээсээ гарах болзлоо хангалаа

“Ювентус” хэсгээсээ гарах болзлоо хангалаа

Аваргуудын лигийн Н хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийн тэргүүнд бичигдэж байсан Испанийн “Севилья” клуб талбайдаа Италийн аварга “Ювентус”-ыг хүлээж авч, 1:3-аар хожигдлоо.

Ингэснээр Турин хотын баг 11 оноотой болж, сүүлийн тойргийн тоглолтоос үл хамаарч хэсгээс гарах боломжтой боллоо. Харин “Севилья” 10 оноотой үлдэж, сүүлийн тойргоос ядаж нэг оноо салгах даалгавартай хоцорлоо. Мөн энэ хоёр багийн дунд хэсгээс нэгээр гарах өрсөлдөөн өрнөх нь тодорхой байна.

Тоглолтын 9 дэх минутад Пареха гоолдож, “Севилья” тооны харьцааг нээсэн. Тэгвэл 36 дахь минутад Франко Васкес улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Ингэснээр хүн илүү үлдсэн “Ювентус”-т боломж гарч ирж, Маркизио 45, Бонуччи 84, Манжукич 90 дэх минутад гоолдож, ээлжит хожлоо авчээ.

Нөгөө талд Францийн “Лион” клуб Хорватын “Динома Загреб” клубын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр “Лион” 7 оноотой болж, хэсгээс гарах бага ч болов боломжтой үлдлээ. Харин Хорватын баг ганц ч оноогүй хэвээр үлдэв. Тоглолтын  хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Ляказетт оруулжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.