Милан хотын дербид “Милан” хожлоо

Милан хотын дербид “Милан” хожлоо

Италийн Сери А лигийн 13 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Милан хотын алдар багууд болон “АС Милан” болон “Интер Милан” клубүүд хоорондоо учраа таарч тоглосон. Сүүлийн хэдэн улиралд лигтээ түрүүлэх нь битгий хэл эхний дөрвөн байрт багтаж чадахгүй шахам байгаа Милан хотын багууд энэ улирлын эхлэлийг гайгүй тавьсан. Тэр дундаа “Милан”.

Тэгвэл энэ удаад хоёр баг “Милан”-ы талбайд тулж, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр “Милан” 26 оноотой болж, гуравдугаар байр руу орж ирлээ. Энэ тойрогт “Рома” хожигдсон учраас 26 оноотой хэвээр үлдэж, “Милан”-д сайхан боломж олголоо. Гэхдээ гоолын зөрүүгээр “Рома” хоёрдугаар байрт бичигдэж байгаа.

18 оноотой болж, 11 дүгээр байрт бичигдэж байна. Тоглолтын 42, 58 дахь минутад “Милан”-аас Сусо гоолдсон. Харин “Интер”-ээс Кандрева 53, Перишич 90 дэх минутад гоол оруулсан байна.

Бусад тоглолтын үр дүн

Аталанта 2-1 Рома

Кротоне 0-2 Торино

Лацио 3-1 Женоа

Болонья 3-1 Палермо

Эмполи 0-4 Фиорентина

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.