“Челси” хожиж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ

“Челси” хожиж, хүснэгтийг тэргүүлж эхэллээ

Английн премьер лигийн 12 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө “Челси” клуб “Мидлсбро” –гийн талбайд зочлон тоглолоо. Сүүлийн 5 тойрогт бүгдэд нь хожиж, ганц ч гоол алдаагүй байсан “Челси” энэ тойрогт өрсөлдөгчөө 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 тоглолт дараалан хожиж, 28 оноотой болсноор хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 41 дэх минутад Диего Коста оруулж, багтаа гурван оноо авчирлаа. Мөн тэрбээр 10 гоолын босго давж, мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.