“Интер” болон “Ювентус” Оскарыг сонирхож байна

“Интер” болон “Ювентус” Оскарыг сонирхож байна

Италийн “Интер” болон “Ювентус” клубүүд “Челси”-гийн хагас хамгаалагч Оскарыг ирэх нэгдүгээр сарын солилцоо наймааны авахаар сонирхож эхэлжээ. Тэр дундаа Массимилиано Аллегри Бразил эрийг Турины багт харахыг үнэхээр их хүсч байгаа юм байна.

“Челси”-гийн дасгалжуулагчаар Антонио Конте ирснээс хойш 3-4-3 хувилбар руу шилжиж, Оскар сүүлийн хоёр сар талбайд гараагүй юм. Оскарын “Челси”-тэй байгуулсан гэрээ 2019 онд дуусах бөгөөд “Цэнхэрүүд” түүнтэй гэрээгээ шинэчлэхгүй шинжтэй байна.  Мөн “Челси” түүнийг тийм ч хямдхан зарахыг хүсэхгүй байгаа бололтой.

“Ювентус”-ын хувьд Оскарыг авах тал дээр “Интер”-ыг бодвол магадлал өндөртэй байгаа юм. Учир нь Турин хотын баг Аваргуудын лигт тоглож байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.