Англи талбайдаа Испанитай нөхөрсгөөр тэнцлээ

Англи талбайдаа Испанитай нөхөрсгөөр тэнцлээ

Европын томоохон шигшээ багууд өнгөрсөн шөнө нөхөрсөг тоглолт хийлээ. Тэр дундаас хамгийн их анхаарал татаж байсан нь Итали болон Герман, Англи болон Испанийн тоглолт байсан. Италийн талбайд болсон Германтай хийсэн тоглолтод хоёр баг хуурай тэнцсэн.

Тэгвэл Английн шигшээ баг талбайдаа Испанитай тулж, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 9 дэх минутад Адам Лаллана торгуулын цохилтоос тооны харьцааг нээсэн. Улмаар 48 дахь минутад Варди гоолдож, тэргүүллээ баталгаажуулсан юм. Тэгвэл 89 дэх минутад Яго Аспас тооны харьцааг ойртуулсан бол 90 дэх минутад Иско тэнцүүлжээ.

Бусад тоглолтын үр дүн

Мальт 0-2 Исланд

Украин 2-0 Серби

Хойд Ирланд 0-3 Хорват

Франц 0-0 Зааны ясан эрэг

Чех 0-0 Дани

Унгар 0-2 Швед

Марокко 2-1 Того

Мозамбик 1-1 Өмнөд Африк

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.