Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сар буюу Кюүшюү башёгийн эхний өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Өнгөрсөн башёд гэмтэлтэй байсан Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал маэгашири-1 барилдаж байгаа Аояматай барилдан давж хоёр даваагаа авсан бол Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгашири-2 барилдаж байгаа Кайсэтэй барилдаж даван нэг даваа нэг унаатай боллоо. Харин 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгашири-1 барилдаж байгааТочиозантай барилдаж мөн адил давснаар хоёр даваатай боллоо.
Кюүшюү башёгийн хоёр дахь өдөр Хакухо М.Даваажаргал маэгашири-2 барилдаж байгаа Кайсэтэй, Харумафүжи Д.Бямбадорж маэгашири-1 барилдаж байгааТочиозантай, Какүрю М.Ананд маэгашири-1 барилдаж байгаа Аояаматай барилдана
Бусад бөхчүүд
Ёкозуна Хакүхо М.Даваажаргал 2-0
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 1-1
Ёкозуна Какүрю М.Ананд 2-0
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-2
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 0-2
Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 2-0
Маэгашири-10 Чиёошома Г.Мөнхсайхан 1-1
Маэгашири-11 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 0-2
Маэгашири-11 Ичиножу А.Ичинноров 1-1
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.