Marca: Месси “Барса”-тай гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байгаагаа мэдэгджээ

Marca: Месси “Барса”-тай гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байгаагаа мэдэгджээ

Испанийн алдарт “Барселона” клубын довтлогч Лионель Месси багтайгаа шинэ гэрээ байгуулахаа татгалзжээ. Marca сонины мэдээлж байгаагаар Месси өнгөрсөн зун амарч явахдаа энэ шийдвэрт хүрсэн аж.

Улмаар тэрбээр клубын ерөнхийлөгч Жозеф Бартомеуд энэ талаараа хэлж, “Барселона”-тай 2018 оны зургадугаар сар хүртэл гэрээгээ шинэчлэхгүй байхаар шийдсэн юм. Харин Бартомеу түүнийг энэ шийдвэрээ эргэн харж, бодолцож үзэхийг ятгажээ.

Месси “Барселона”-д тоглож эхэлснээсээ хойш нийтдээ 7 удаа гэрээгээ шинэчилсэн юм. Хамгийн сүүлд тэрбээр 2014 онд гэрээ шинэчилсэн юм. Тухайн үед гэрээг цуцлах хязгаарыг 250 сая еврогоор тогтоож байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.