Роналдо Goal.com-ийн шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ

Роналдо Goal.com-ийн шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ

 Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо Goal.com-оос шалгаруулдаг “Goal 50”  шагналыг хүртэж, 2015-2016 оны хамгийн шилдэг тоглогчоор тодорчээ. Ингэснээр тэрбээр энэхүү шагналыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа юм.

Өмнө нь 2008-2009, 2012-2013 болон  2013-2014 оны улиралд энэхүү шагналыг хүртэж байжээ. Шилдгийг тодруулахдаа дэлхийн шилдэг 50 тоглогчийн дундаас сонгодог ажээ. Энэ шагналын төлөө “Реал”-аас Роналдогоос гадна Бэйл, Серхио Рамос, Пепе, Модрич, Кроос, Марсело болон Каземиро 7 тоглогч өрсөлдсөн юм байна.

Роналдо өнгөрсөн улиралд “Реал Мадрид”-ын төлөө 37 тоглолтод оролцож, 33 гоол оруулж, 13 дамжуулалт өгчээ. Харин Португалын шигшээ багийн төлөө 12 тоглолтод оролцож, 11 гоол оруулж, 3 гоолын дамжуулалт өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.