ЛА Клипперс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

ЛА Клипперс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Оклахома Сити Тандер талбай дээрээ Лос Анжелес Клипперс багтай тоглолоо.

Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа таарч тоглох бөгөөд эхний тоглолт 85-83 харьцаагаар Тандерын ялалтаар дууссан билээ. Тэгвэл хоёр дахь тоглолт өнөөдөр болж эхний хагаст 50-50 харьцаагаар тэнцсэн бол гуравдугаар үед Клипперс найман оноо илүү авчээ. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Жамал Грауфорд торгуулийн шидэлтээ алдсан байна. Тоглолт дуусахад хоёр секунт дутуу байхад Уэстбрук холын зайнаас хожлын шидэлтийг хийсэн ч амжилтгүй бол 110-109 харьцаагаар Клипперс хожиж найман хожил нэг хожигдолтой болж, багийн түүхэн дэх хамгийн сайн эхлэл болжээ. Харин талбайн эзэд зургаан хожил гурван хожигдолтой болжээ.

Тус тоглолтод Блэйк Гриффин 25 оноог авч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Жамал Грауфорд 19 оноо, Крис Пол 17 оноо, 10 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Рассел Уэстбрук 29 оноо, 9 оновчтой дамжуулалт, 14 самбараас бөмбөг авч трибль дабль хийх дөхжээ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.