Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн эхний тоглолт өнгөрсөн шөнө (2026.04.08) Испаний эзэн хааны "Реал Мадрид" клуб талбайдаа Германы "Байерн Мюнхен" клубтэй тоглож 1-2 харьцаагаар Байерн хожлоо.
Эхний гоолыг 41 дэх минутад Луис Диаз тооны харьцааг нээсэн бол хоёрдугаар хагас эхлээд удаагүй буюу 46 дахь минутад Харри Кейн багийнхаа хоёр дахь гоолыг оруулжээ. Харин Реалаас цор ганц гоолыг Килиан Мбаппе 74 дэх минутад оруулсан байна. Хариу тоглолт Байерны талбайд дөрөвдүгээр сарын 16-ны шөнийн 03:00 цагт болно.
Харин урьд шөнө болсон нөгөө тоглолт Португалийн "Спортинг" талбайдаа Английн "Арсенал" клубтэй тоглож 0-1 харьцаагаар Арсенал хожил байгуулжээ. Хожлын цор ганц гоолыг 90+1 дэх минутад Кай Хавертц оруулсан байна.
.jpg)