Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шилдэг найман багийн эхний тоглолт өнөөдөр шөнө (2026.04.08) Испаний эзэн хааны "Реал Мадрид" клуб талбайдаа Германы "Байерн Мюнхен" клубтэй шөнийн 03:00 цагт тоглоно.
Хоёр баг аваргуудын лигийн хүрээнд 15 удаа таарч тоглож байгаа бөгөөд найман удаа Реал хожиж байсан бол мөн сүүлийн дөрвөн тоглолтод хожиж байжээ. Сүүлд хоёр баг 2023/24 оны хагас шигшээ тоглолтуудад таарч тоглож хоёр тоглолтын үр дүн 4-3 харьцаагаар Реал хожсон байна.
Харин өнөөдөр шөнийн 03:00 цагт болох нөгөө тоглолт Португалийн "Спортинг" талбайдаа Английн "Арсенал" клубтэй тоглоно. Хоёр баг гурван удаа таарч тоглоход нэг тэнцээ, бие биеэ нэг нэг удаа хожсон байна. Сүүлд хоёр баг 2022/23 оны шилдэг 16 багийн тоглолтод хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3:3 харьцаагаар тэнцэж улмаар торгуулийн цохилтод 3-5 харьцаагаар "Спортинг" хожиж байжээ.
.jpg)