Стефен Көрри нэг тоглолтод хамгийн олон холын шидэлт амжилттай болгосон тоглогч боллоо

Стефен Көрри нэг тоглолтод хамгийн олон холын шидэлт амжилттай болгосон тоглогч боллоо

Лигийн хоёр удаагийн "Улирлын үнэ цэнэтэй тоглогч" шагналын эзэн Стефен Көрри өнөөдөр “Нью Орлеанс Пеликанс” багийн эсрэг тоглолтонд 13 холын шидэлт амжилттай болгож,  НБА-ын түүхэнд нэг тоглолтод хамгийн олон холын шидэлт амжилттай болгосон дээд амжилтыг шинэчилэн тогтоолоо.

Өмнө нь тэрээр дээд амжилт (эзэмшигч Дониел Маршалл,Коби Брайнт нарын амжилттай тэнцээд байсан  юм. Тодруулбал, 12 удаа холын шидэлт амжилттай гүйцэтгэж байсан удаатай. Харин өнөөдөр энэхүү амжилтыг давуулж чадлаа.

Стеф өнөөдөр нийт 17 холын шидэлтийн оролдлого хийсэн бөгөөд гүйцэтгэл 76 хувьтай байжээ. Тэрбээр нэг улиралд хамгийн олон буюу 402 удаа холын шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн. Мөн хамгийн олон буюу 157 тоглолт дараалан холын шидэлтээс гоол оруулсан тоглогч болсон юм. Тэгвэл үүн дээрээ нэмээд нэг тоглолтод хамгийн олон удаа холын шидэлтээ амжилттай болгосон тоглогч боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.