“Боруссия Дортмунд” Пулишичийг 30 саяар үнэлж байна

“Боруссия Дортмунд” Пулишичийг 30 саяар үнэлж байна

Английн “Ливерпүүл” клуб Германы “Боруссия Дортмунд”-ын хагас хамгаалагч Кристиан Пулишичийг авахаар ажиллаж байна. Өнгөрсөн зун Мерсисайдын улаанууд өдгөө 18 настай АНУ-ын шигшээн тоглогчийн төлөө 11 сая фунт санал болгосон ч Германы баг татгалзжээ.

Тэгвэл Daily Mail-ийн мэдээлж байгаагаар “Ливерпүүл” ирэх нэгдүгээр сарын солилцооны цонхоор түүнийг авахаар төлөвлөж байгаа бөгөөд үнэ нь 27 сая фунт буюу 30 орчим сая евро болж өсөөд байгаа аж. Пулишич энэ улиралд Бундес лигт 8 тоглолтод оролцож, 2 гоол оруулж, 4 гоолын дамжуулалт өгсөн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.